ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Тангарагийн хуудас
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгыг хавсаргах
- Нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн цахим лавлагаа
- Тушаал шийдвэрийн хуулбар /Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт
- Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт
- Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний хуудас /Сүүлийн 3-н жилийн/
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2023 оны 10-р сарын 04-ны өдрийн 17.00 цаг хүртэл
- Хүлээн авах цахим хаяг: orkhon@mta.gov.mn
- Холбоо барих утас: 99352960
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД
ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ
№ |
Байгууллага |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Сул орон тоо | Албан тушаалын | Албан тушаалын тодорхойлолтод | ||||
Төрөл | Ангилал, зэрэглэл | Боловсрол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага | |||||
1 |
Орхон аймгийн Татварын хэлтэс |
Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг |
Жаргалант сумын Татварын улсын байцаагч |
1 |
Дэс түшмэл |
ТЗ-7 |
Баклавар ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
-санхүү, банк /041201/, -эдийн засаг /0311/, -нягтлан бодох бүртгэл, татвар /0411/, -менежмент ба удирдахуй /041301-041302/ |
Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Туслах түшмэлийн ангилалд ажилласан бол давуу тал болно. |
–оОо–