СОЁЛЫГ_ТҮГЭЭЕ АЯНД НЭГДЛЭЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Орхон аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу “Хотын соёл-Хамтын соёл” уриан дор төрийн албан хаагчид болон бусад байгууллагуудыг нийгмийн ёс зүйг дээдэлсэн, өөрийн хотын үнэт зүйлсээр бахархдаг, эерэг харилцаа хандлага бүхий ухамсарт зан үйл, соёлд суралцуулах, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлж, соён гэгээрүүлэх” зорилгоор “Соёлыг түгээе” аян 10 дугаар сарын 11-ээс 11 дүгээр сарын 11-ний хооронд 1 сарын хугацаанд зохион байгуулагдаж байна.
Дээрх зорилгын хүрээнд татварын хэлтэс нь байгууллагын соёлыг төлөвшүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх талаар бодит үр дүнд хүрсэн ажлуудыг хэвшүүлэх зорилт тавин нэгдэж байна.