ААНОАТ-ын тухай хуулийн дагуу 2021 оны аж ахуйн нэгжийн буцаан олголт болох 41,7 тэрбум төгрөгийг олгож эхэллээ.
Үүнд:

З00 саяас 1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвараа төлсөн 2555 татвар төлөгч 90%-ийн буцаан олголт авах эрх үүсч 36,9 тэрбум төгрөг

Алслагдсан бүсэд байрлах 57 татвар төлөгч байрлалаас хамаарч 50% болон 90%-ийн буцаан олголт авахаар тайлан нь баталгаажиж 0,5 тэрбум төгрөг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгогчийн хөнгөлөлтөд 7 татвар төлөгч хамрагдаж 21,9 сая төгрөг

Газар тариалан эрхлэгчийн хөнгөлөлтөд 2 татвар төлөгч хамрагдаж 63 сая төгрөг

178 татвар төлөгчид илүү төлсөн татвар болох 1,4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг татвар төлөгчийн дансанд шилжүүлнэ.
Тайлангаа цагтаа илгээж,
Татвараа хугацаандаа төлж,
Татварын хөнгөлөлтөө эдлээрэй.
Татвар төлөгчдөдөө баярлалаа.