Тусгай шалгалтын зар

Орхон аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн орон тоон дээр албан тушаалын тусгай шалгалт зарлагдлаа.

2022 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд цахимаар бүртгэн, шалгалтыг 12 дугаар сарын 2-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулна.

Бүртгэлийг  csc.gov.mn хаягаар орж  бүртгүүлнэ үү.