Үнэ шилжилт

“Үнэ шилжилт гэдэг нь харилцан хамаарал бүхий этгээд хоорондоо бараа бүтээгдэхүүн, биет болон биет бус хөрөнгийг шилжүүлэх эсхүл үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэж байгаа үнэ юм.”

Харилцан хамааралтай этгээдүүдийн хоорондын ажил гүйлгээ буюу хяналтад байгаа ажил гүйлгээний нөхцөл /ТЕХ холбох/ нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийсэн буюу бие даасан ажил гүйлгээний /ТЕХ холбох/ нөхцөлөөс ялгаатай ба үүний үр дүнд татварын суурь буурсан бол тухайн буурсан дүнгээр татварын суурийг өсгөж, татварыг нөхөн ногдуулна.

Татвар төлөгч хяналтад байгаа ажил гүйлгээний мэдээллийг хадгалах, тайлагнах үүрэг хүлээнэ.

Үнэ шилжилтийн тайлагнал/ баримтжуулалт

Монгол Улсын үнэ шилжилтийн тайлагнал нь олон улсын стандартад нийцүүлсэн байдаг бөгөөд татвар төлөгч өөрөө тайлагнаж, нотлох зарчим дээр суурилдаг ба  хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичигтэй зөрчилдөөгүй тохиолдолд үнэ шилжилтийн тохируулга хийхдээ ЭЗХАХБ-аас гаргасан зөвлөмжийг ашиглаж болно гэж хуульд заасан.

Үнэ шилжилтийн тайланг дараах байдлаар ангилна:

  1. Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан
  2. Дотоод үнэ шилжилтийн тайлан
  3. Ерөнхий үнэ шилжилтийн тайлан
  4. Улс бүрээр үнэ шилжилтийн тайлан

Тайлан маягт үзэх бол энд дарна уу.

Үнэ шилжилтийн тайлан гаргах шаардлагатай татвар төлөгч

Тайлангийн төрөл Хэн тайлагнах Агуулга
ҮНЭ ШИЛЖИЛТИЙН АЖИЛ ГҮЙЛГЭЭНИЙ ЖИЛИЙН ТАЙЛАН /ҮШТ-01/  – ААНОАТ (жилийн эцсийн татварын тайлан)
– Харилцан хамааралтай талтай гүйлгээ хийсэн тохиолдолд
 – А.Харилцан хамааралтай этгээдийн татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл
1 Группийн толгой компани эсхүл удирдах байгууллагын талаарх мэдээлэл
2 Харилцан хамааралтай этгээдийн талаарх мэдээлэл
3 Тайлант хугацаанд бүтэц, зохион байгуулалтаар өөрчлөн байгуулагдсан харилцан хамааралтай этгээд болон салбар, төлөөний газрын мэдээлэл
 – Б.Харилцан хамааралтай талтайгаа хийсэн ажил гүйлгээний мэдээлэл
4 Харилцан хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйлгээний нэгтгэл /төгрөг/
5 Харилцан хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйлгээний борлуулалтын дэлгэрэнгүй мэдээлэл
6 Харилцан хамааралтай этгээдээс авсан ажил гүйлгээний худалдан авалтын дэлгэрэнгүй мэдээлэл
7 Харилцан хамааралтай этгээдээс авсан зээлийн дэлгэрэнгүй мэдээлэл
8 Харилцан хамааралтай этгээдэд олгосон зээлийн дэлгэрэнгүй мэдээлэл
9 Харилцан хамааралтай этгээдтэй үнэ төлбөргүй хийсэн ажил гүйлгээний мэдээлэл
10 Харилцан хамааралтай этгээдтэй солилцсон ажил гүйлгээний мэдээлэл
11 Зардлыг санхүүжүүлэхэд хувь оруулах гэрээ, зардал хуваах гэрээгээр зохицуулсан ажил гүйлгээ
12 Татвар төлөгчийн өөрийн болон харилцан хамааралтай этгээдийн өмчилж, эзэмшиж, ашиглаж буй биет бус хөрөнгийн жагсаалт
13 ДОТООД ҮНЭ ШИЛЖИЛТИЙН ТАЙЛАН /ҮШТ-02/  – Өмнөх татварын жилд зургаа болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон
– Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг. Тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой.
– Гадаадын хөрөнгө оруулалттай ААН
А.Монгол улсад байнга байрладаг аж ахуйн нэгж болон төлөөний газраараа дамжуулан Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгжийн бүтэц зохион байгуулалт, бизнесийн үйл ажиллагаа, гол өрсөлдөгч, стратегийн талаарх мэдээлэл
14 Б.Ач холбогдол бүхий хяналтад байгаа ажил гүйлгээний ажил үүргийн шинжилгээ, харьцуулагдах байдлын нарийвчилсан шинжилгээ, холбогдох харьцуулсан мэдээлэл, ашигласан үнэ шилжилтийн арга, дүгнэлт 
15 В.Санхүүгийн мэдээлэл, гэрээ
16 Г. “Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгож хэрэглэх журам”-д заасан шаардлагатай бусад мэдээлэл
17 ЕРӨНХИЙ ҮНЭ ШИЛЖИЛТИЙН ТАЙЛАН /ҮШТ-03/  – Өмнөх татварын жилд зургаа болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон
– Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг. Тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой.
– Гадаадын хөрөнгө оруулалттай ААН
А. Групп болон группийн оролцогчдын хууль зүйн болон өмчлөлийн бүтэц, бизнесийн үйл ажиллагааны газар зүйн байршил
18 Б. Группийн бизнесийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл
19 В. Групп болон группийн оролцогчдын чухал биет бус хөрөнгө ба тэдгээрийн үнэ шилжилтийн бодлого
20 Г. Групп болон группийн оролцогчид хооронд хийгдсэн санхүүгийн ажил гүйлгээ, түүний үнэ шилжилтийн бодлого
21 Д. Группийн санхүүгийн болон татварын байр суурь
22 Е.“Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгож хэрэглэх журам”-д заасан шаардлагатай бусад мэдээлэл
23 УЛС БҮРЭЭР ҮНЭ ШИЛЖИЛТИЙН ТАЙЛАН (COUNTRY BY COUNTRY REPORT) Улс бүрээрх тайланг өмнөх санхүүгийн жилд группийн санхүүгийн нэгтгэсэн тайлангаар 1.7 их наяд төгрөгөөс дээш орлого олсон, Монгол Улсад татварын зорилгоор байрладаг үндэстэн дамнасан группийн толгой этгээд, эсхүл томилогдсон тайлагнагч этгээд гаргана.

Татвар төлөгчийн тайланд тусгасан мэдээлэл нь бүрэн, үнэн зөв, хоёрдмол утгагүй, тодорхой, үндэслэлтэй байх бөгөөд тайланг монгол хэл дээр үйлдэнэ. Хэрвээ тухайн тайланг  англи хэл дээр анхлан үйлдсэн бол монгол хэл рүү орчуулж, орчуулгын зөрүү үүсгэхгүй байх зорилгоор англи хэл дээрх тайлангийн хуулбарыг ирүүлнэ.

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 38 дугаар үнэ шилжилтийн тайланг бүрэн тайлагнаагүй эсхүл буруу мэдээлснээс бодит үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын ногдлыг тодорхойлохдоо жишиг үнийн журмыг баримтална.