ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Орхон аймгийн татварын хэлтсийн цахим хуудсыг сонгон зочилж байгаа таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Монгол орны эдийн засагт эрчимтэй хөгжлийг авчирч, бүрэн эрхт улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн найдвартай эх үүсвэрээр хангахад төр, бизнесийн байгууллага, татвар төлөгч та бүхний оруулсан хувь нэмэр асар их билээ. Татвар төлөгчдийн татвараа төлөх нийгмийн сэтгэлгээ төлөвшин, татварын албанд хандах эерэг хандлага бий болж байгаа нь татвар төлөгч, татварын албаны харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны үр дүн юм. Татвар төлөгч танд улс, аймаг, орон нутгийнхаа дээшлэн дэвших сан хөмрөгийг арвижуулах, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажилладагт талархал илэрхийлж, бизнесийн амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Татвар-Хөгжлийн үндэс Татвар төлөгч Танд баярлалаа.