ТҮҮХЭН ЗАМНАЛ

Эрдэнэт хотын АДХГЗ-ны даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 тоот захирамжаар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтсийн дэргэдэх татварын тасгийг 4 орон тоотойгоор анх байгуулжээ.

Анхны тасгийн даргаар А.Хасаг, татварын байцаагчаар Г.Буяндэлгэр, Ж.Даниа, Б.Түдэв нар ажиллаж 1990 онд батлагдсан албан татварын  анхны хуулийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж эхэлжээ.

Хувиараа аж ахуй эрхлэгчид болон ААН-үүд олшрон өсөхийн хирээр татварын албаны боловсон хүчнийг тэлж, Эрдэнэт хотын АДХГЗ-ны 62 тоот захирамжаар 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ж.Даниаг татварын тасгийн даргаар, С.Жигжиддорж, Л.Дашцэрэн, Д. Зориг, Батсүх, Цэнд-Аюуш, Даваасүрэн нарыг байцаагчаар тус тус томилон ажиллуулсан байна.

Татварын багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 1993 оны 01 сарын 18-ны өдөр Хотын АХГЗ-ны 07 тоот тогтоолоор Татварын албаны бүтэц зохион байгуулалтыг өөрчилж 18 орон тоотой хэлтэс болгон өргөжүүлсэн байдаг. Тус хэлтэс нь 4 хэсэгтэй, 2 авто хариуцсан байцаагчтай байв.

Эрдэнэт хотын татварын хэлтсийн анхны даргаар Хотын АХГЗ-ны 1993 оны 03 сарын 19-ний өдрийн 47 тоот захирамжаар Л.Дашцэрэнг томилжээ.

Монгол улсын Засгийн газрын 194 тоот тогтоолыг үндэслэн хотын АХГЗ-ны 1994 оны 02 сарын 01-ний өдөр 2 тоот тогтоол гарч АХГЗ-ны дэргэдэх татварын хэлтсийг тус өдрөөс АХГЗ-ны бүтцээс гаргаж, Хотын татварын хэлтэс болгон шийдвэрлэж хэлтсийн даргаар Л.Дашцэрэн, улсын байцаагчаар Ж.Даниа, П.Саран-Од, Д.Саранцэцэг, Б.Цэвээнсүрэн, Д.Зориг, Ц.Баатар, О.Содномпил, Ж.Бат-Очир, А.Дэнсмаа, В.Жаргалсайхан, Л.Батчулуун, С.Түмэнбаатар, Ч.Хас, Д.Буяндэлгэр, М.Цэнгэлмаа, Р.Маам, Н.Сувдмаа, Жаргалант хорооны байцаагчаар Д.Доржсүрэнг, Хялганат хорооны байцаагчаар А.Насандэлгэрийг,  хэрэг бүртгэх тасгийн даргаар П.Бумжааг бичээч нярваар Д.Наранцэцэгийг , үйлчлэгчээр Ц.Дулмааг, жолоочоор И.Алтанмандыг тус тус томилон ажиллуулж хөдөлмөрийн хамт олныг бүрдүүлсэн байна.

1994-03-20-нд Монгол улсын татврын албаны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн болов. Энэ үеэр татварын албаны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, үүний дагуу хэлтсийн даргын 11 тоот тушаал гарч, хэлтсийн бүтцийг татвар хураалт, үйлчилгээний тасаг, татварын хэрэг бүртгэх тасаг, татварын хяналт шалгалт, мэдээлэл боловсруулалтын тасаг, /захиргаа аж ахуйн хэсэг/ гэсэн үндсэн 4 тасагтай 27 орон тоотой болгон өөрчлөн зохион байгуулжээ.

2004 онд тухайн үеийн татвар хураалтын тасгийн дарга Д.Зоригийн санаачлагаар татвар төлөгчдөд нэг цэгээс үйлчлэх үйлчилгээг аймгуудаас анх түрүүнд нэвтрүүлж, үйл ажиллагааг нь хэвшүүлсэн байна.

Орхон аймгийн Татварын хэлтсийн үе үеийн удирдлагууд​

1991.01.17 - 1991.05.01

Аюуш Хасаг

Санхүү хэлтсийн татварын тасгийн дарга

 

1991.01.17 - 1991.05.01

1991.05.01 - 1992.06.29

Жигмэд Даниа

Санхүү хэлтсийн татварын тасгийн дарга

1991.05.01 - 1992.06.29

1992.06.29 - 2008.12.01

Лхасүрэн Дашцэрэн

Санхүү хэлтсийн татварын тасгийн дарга

Татварын хэлтсийн дарга

1992.06.29 - 2008.12.01

2008.12.01 - 2013.03.20

Жанцан Эрдэнэбилэг

Татварын хэлтсийн дарга

2008.12.01 - 2013.03.20

2013.03.20 - 2013.11.29

Цэдэнжав Рэгзэнбазар

Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

2013.03.20 - 2013.11.29

2013.12.02 - 2015.10.08

Осор Уранчимэг

Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

2013.12.02 - 2015.10.08

2015.10.08 - 2017.01.11

Чимэддорж Цэрэндорж

Татварын хэлтсийн дарга

2015.10.08 - 2017.01.11

2017.01.11 - 2020.04.01

Баттогтох Өлзийсайхан

Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

2017.01.11 - 2020.04.01

2020.04.01 – Одоог хүртэл

Бямба Цэвээнсүрэн

Татварын хэлтсийн дарга

2020.04.01 – Одоог хүртэл

Татварын алба нь 2020 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж Орхон аймгийн татварын хэлтэс нь Захиргаа, хуулийн тасаг, Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг, Жижиг татвар төлөгчтнй харилцах тасаг, Татварын хяналт шалгалтын тасаг гэсэн 4 тасагтай болсон.

Орхон аймгийн татварын хэлтэс 2023 он 1-р улирлын байдлаар нийт 47 орон тоотойгоор ажиллаж байгаа бөгөөд хэлтсийн даргаар Б.Цэвээнсүрэн, Захиргаа, хуулийн тасгийн даргаар Б.Сүнжидмаа, Бичил  татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар Д.Буяндэлгэр Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар Ц.Өнөрмөнх, Татварын хяналт шалгалтын тасгийн даргаар Н.Сувдмаа нар ажиллаж байна.