ЧАНАРЫН БОДЛОГО
Татварын хэлтэс нь мэргэшсэн чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцийг хөгжүүлэн, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, татвар төлөгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай шуурхай үйлчилгээг хүргэж ажиллана.
ҮНЭТ ЗҮЙЛ:
З– Зорилго нь чанарт суурилсан
Ө– Өсөн дэвших бүтээлч санаачлагатай
Г– Гүйцэтгэлийг хэрэгжүүлсэн
И– Инноваци бүтээмжид чиглэсэн
И– Ирээдүйн эрсдэлээс сэргийлэх
ЭРХЭМ ЗОРИЛГО
Татвар төлөгч хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх боломжийг бүрдүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулах.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
Эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагааны стратегийн доор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ.
Үүнд:
Зорилт 1. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах
Зорилт 2. Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих
Зорилт 3. Улс, орон нутгийн төсвийн татварын орлогын бүрдүүлэх
Зорилт 4. Төрийн захиргааны удирдлагаар хангах, хүний нөөц, төсөв санхүүгийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит
Зорилт 5. Мэдээллийн технологоид суурилсан “Цахим татварын алба” болох
Зорилт 6. Аймаг орон нутгийн бодлого шийдвэр, засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ханга