Нэмэгдсэн өртгийн албан татвар

Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна.

Хувь хүн, хуулийн этгээд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50.0 сая төгрөгт хүрсэн өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтан бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргах бөгөөд Татварын албанаас гэрчилгээ олгосноор албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэнэ.

Борлуулалтын орлого нь 10,0 сая төгрөгт хүрсэн бол та сайн дураар бүртгүүлж болно.

Энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэхгүй байж болно.

“Албан татвар төлөгч” гэж бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч буй хувь хүнийг хэлнэ.

Албан татвар төлөгчид дор дурдсан шалгуурыг хангасан тухайн жилийн худалдан авалтаар төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгоно.

Шалгуурууд:

  • Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх
  • Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх
  • Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх
  • Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх

Мөн худалдан авалтын баримтаараа сугалаанд оролцох эрхтэй

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд 10 хувиар

Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд тэг /“0”/ хувиар

Импортоор оруулсан, эсхүл үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээнд 0-10 хувийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар заалтад тусгагдсан бараа, ажил, үйлчилгээг чөлөөлнө.

Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  • албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ
  • бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно
  • хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ
  • албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн системд илгээнэ.

Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана.

Тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө.

Хувь хүн, хуулийн этгээд нь оршин суугч бус этгээдийн гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй борлуулсан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө

Суутган төлөгчөөр бүртгэгдсэн хувь хүн, хуулийн этгээд албан татвар ногдох орлогогүй, эсвэл босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар болон үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийг бүртгэлээс хасна.