Монгол Улсын иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх.

1.1. Монгол Улсын иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх

ШААРДЛАГА:

Шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн  25.2:Монгол Улсын иргэнийг ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГЭЖ татвар төлөгчийн дугаар олгоно.

АНХААРАХ:  Иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэхдээ өөрийн ОРШИН БАЙГАА хаяг буюу аймаг, дүүрэг, сум, хорооны мэдээлэл, регистрийн дугаар, ургийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, цахим хаяг, гар утасны дугаар, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, иргэний үнэмлэхний дугаар хуулбарыг хавсралтаар оруулан ЦАХИМ ТАТВАРЫН СИСТЕМД үнэн зөв бөглөж татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт илгээснээр бүртгүүлнэ. Иргэний регистрийн дугаар бөглөхдөө эхний 2 үсгийг том кирилл бичвэрээр бичнэ.  

ДАВУУ ТАЛ:

ü  Монгол Улсын иргэн татварын албанд нэг удаа бүртгэгдэнэ.

ü  Татварын албанд биеээр хандах шаардлагагүй ЦАХИМ ТАТВАРЫН СИСТЕМ-д хандаж бүртгүүлнэ.

ü  Цахим татварын системд нэвтрэх нэр, нууц үг бүртгүүлэх үед гар утас болон цахим хаягаар илгээгдэнэ.

ü  Нэвтрэх нэр, нууц үгээ мартсан бол дахин авах боломжтой.

АЛХАМ-1: Иргэн ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГЭЛТЭЙ эсэхээ  Цахим татварын систем /etax.mta.mn/-д дараах байдлаар шалгана.

Үүний тулд etax.mta.mn холбоосоор орж Татвар төлөгчийн бүртгэл шалгах товч дарж, гарч ирсэн талбарыг бөглөж ШАЛГАХ товч дарна. 

АЛХАМ-2: Иргэн ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГЭЛГҮЙ бол  Цахим татварын систем /etax.mta.mn/-д бүртгэл үүсгэхийн тулд ЦАХИМ ТАТВАРЫН СИСТЕМ-ийн ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГҮҮЛЭХ цонхийг дарж ХУВЬ ХҮН товчийг дарна. 

АЛХАМ-3: ХУВЬ ХҮН товчийг дарсны дараа ХУВЬ ХҮН ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ цонх нээгдэнэ.  Доорх хүсэлтийг бөглөж илгээснээр иргэн та татвар төлөгчөөр бүртгүүлнэ.

№ Талбарын нэр Тайлбар

1 Аймаг/дүүрэг* Иргэний үнэмлэхний ОРШИН СУУГАА хаяг

2 Сум/хороо* Иргэний үнэмлэхний ОРШИН СУУГАА хаяг

3 Регистрийн дугаар* Хувь хүний регистрийн дугаар

4 Ургийн овог* Хувь хүний ургын овог

5 Эцэг(эх)-ийн нэр* Хувь хүний эцэг, эхийн нэр

6 Нэр* Бүртгүүлэх хувь хүний /татвар төлөгчийн нэр

7 Утасны дугаар* Цахим шуудангийн хаяг-Бүртгүүлсэн цахим шууданд нууц үг илгээгдэнэ.

8 Цахим шуудангийн хаяг* Гар утасны дугаар-Бүртгүүлсэн дугаарт нууц үг илгээгдэнэ.

9 Эрхлэх үйл ажиллагааны чиглэл* Татвар төлөгчийн эрхлэх үйл ажиллагааны чиглэл

10 Иргэний үнэмлэхний хуулбар/хавсаргах/* Иргэний үнэмлэхний хуулбар (.pdf өргөтгөлтэй байх) 
Иргэн таны татварын албанд бүртгүүлсэн гар утас, цахим хаягт бүртгүүлсэн тухай мэдэгдсэнээр татвар төлөгчөөр бүртгэгдэнэ. 
АЛХАМ-4: Иргэн татвар төлөгчөөр бүртгүүлсний дараа ЦАХИМ ТАТВАРЫН СИСТЕМИЙН нэвтрэлтийн нэгдсэн системд бүртгүүлнэ. Цахим татварын системд /etax.mta.mn/ хаягаар нэвтрэн орж Та системд бүртгэлгүй бол Бүртгүүлэх товчийг дарж хэрэглэгч бүртгүүлэх цонхонд шилжинэ.

АЛХАМ-5: Гарч ирсэн талбар нь доорх утгуудыг тус тус агуулна. № Талбарын нэр       Тайлбар1 Регистрийн дугаар Хувь хүний  регистрийн дугаар2 Эцэг, эхийн нэр Хувь хүний овог3 Өөрийн нэр Бүртгүүлэх хувь хүний /татвар төлөгчийн/ нэр4 Имэйл Цахим шуудангийн хаяг-Бүртгүүлсэн цахим шууданд нууц үг илгээгдэнэ.5 Утас Гар утасны дугаар-Бүртгүүлсэн дугаарт нууц үг илгээгдэнэ
АЛХАМ-6: Татвар төлөгч системд бүртгүүлснээр Цахим татварын системд нэвтрэх хэрэглэгчийн эрх үүсэж бүртгүүлсэн цахим шуудан болон гар утсанд мессежээр нэвтрэх нэр, нууц үг ирнэ. 

АЛХАМ-7: Цахим татварын системд өөрийн цахим шуудан, гар утсанд ирсэн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрч орно.

*Тухайн нэвтэрсэн хувь хүнийг бүртгэсэн мэдээлэл харагдана.