Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар.

Монгол улсад байнга байрладаг

  • Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж
  • тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар
  • удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж

Монгол улсад байнга байрладаггүй

  • төлөөний газраараа дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж

Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно.

Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдоно.

Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно.
  • Үйл ажиллагааны орлогод
  • Хөрөнгийн орлогод
  • Хөрөнгө борлуулсны орлогод

Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:

  • түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал
  • нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар ногдуулан төлсөн цалин, хөдөлмөрийн үндсэн ба нэмэгдэл хөлс
  • эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл
  • ажиллагчдад олгосон шагнал, урамшуулал, байр, орон сууцны хөлс болон унаа, хоол, түлшний үнийн хөнгөлөлт
  • үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл
  • урсгал засварын зардал
  • зээлийн хүү
  • гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал
  • бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс
  • түрээсийн төлбөр
  • санхүүгийн түрээсийн төлбөрийн хүү
  • мэргэжлийн сонин, сэтгүүлийн захиалга
  • албан журмын болон сайн дурын даатгалын хураамж
  • төсөвт төлөхөөр тайлагнасан онцгой , үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, үндсэн хөрөнгөөс бусад импортын бараа, материал, түүхий эдийн гаалийн албан татвар, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газар, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
  • хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны зээлийн эрсдэлийн санд, бусад үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны болзошгүй алдагдлын нөөц санд төвлөрүүлсэн хөрөнгө
  • банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгө
  • зар сурталчилгааны зардал
  • мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын үйлдвэрлэл дээрх дадлага хийлгэхтэй холбогдон гарсан зардал
  • албан томилолтын зардал
  • үр бордоо, мал, амьтны тэжээл, эм тарилга, ургамал хамгааллын арга хэмжээнд зарцуулсан зардал
  • тээврийн зардал
  • бага үнэтэй, түргэн элэгдэх зүйлийн зардал
  • хөдөлмөр хамгааллын зардал
  • холбоо, бичиг хэрэг, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардал
  • Гамшгаас хамгаалах тухайхуулийн 4.1.10-т заасан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал
  • бараа, материалын хэвийн хорогдол
  • Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8, 39.1.9-т заасны дагуу байгаль орчныг нөхөн сэргээх зорилгоор төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө
  • мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн сургалтын орчныг бүрдүүлэх, дадлагын газрыг тоног төхөөрөмжөөр хангах, дадлагын байрыг засварласан зардал
  • багш нарыг дадлагажуулсан зардал
  • өөрийн захиалгаар мэргэжилтэн бэлтгүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад үзүүлсэн санхүүгийн дэмжлэг
  • Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд оруулсан хандив, хөрөнгө
  • хувьцаа бусад үнэт цаас худалдан авсан үнэ, түүний худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэл
  • үйлдвэрлэл, технологийн паркийн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах шугам сүлжээ, цэвэр усан хангамж, бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, харилцаа холбооны дэд бүтэц бий болгоход оруулсан хөрөнгө
  • тусгай зориулалтын компани болон орон сууцны санхүүжилтийн компаниас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эзэмшигчид шилжүүлсэн үнэт цаасны төлбөр болон хүүгийн төлбөр
  • нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өгсөн хандив
  • Энэ хуулийн 12.1.6-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцно
  • Энэ хуулийн 12.1.13-т заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох сайн дурын даатгалын хураамжийн нийлбэр дүн нь тухайн аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхээргүй байна
  • Энэ хуулийн 12.1.16-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардалд банк, банк бус санхүүгийн байгууллагын хэвийн зээлийн үлдэгдэлд байгуулсан санд төвлөрүүлсэн хөрөнгө үл хамаарна
  • Энэ хуулийн 12.1.19-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардлыг гүйцэтгэлээр тооцох бөгөөд хэмжээ нь төрийн албан хаагчдын албан томилолтын зардлыг 2 дахин нэмэгдүүлснээс хэтрэхээргүй байна
  • Энэ хуулийн 12.1.25-д заасан хохирлын хэмжээг холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтооно
  • Энэ хуулийн 12.1.26-д заасан хорогдлын хэмжээг Засгийн газар батална.

Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана:

  • санхүүгийн түрээсийн төлбөр
  • албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр
  • Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших болон шилжүүлэн авахтай холбогдон гарсан зардлыг тухайн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулан шимтгэлийн сан байгуулна

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна.

 

Албан татвар ногдох орлого – Албан татвараас чөлөөлөгдөх орлого – Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал = Албан татвар ногдуулах орлого

 

Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө.

Албан татвар төлөгч сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ.


Албан татвар ногдуулах жилийн орлого

  • 0-3,0 тэрбум төгрөг бол 10 хувиар
  • 3,0 тэрбум төгрөгнөөс дээш бол 300,0 сая төгрөг дээр 3,0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.

Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна:

Татварын төрөл

татвар ногдуулах хувь

төсөвт төлөх хугацаа

Ногдол ашгийн орлогод

10

суутгагч ногдуулан суутган авч ажлын 7 хоногийн дотор

эрхийн шимтгэлийн орлогод

10

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогоос уг орлогыг олохтой холбогдон гарсан баримтаар нотлогдох зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасч  тодорхойлсон төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод

40

эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, түүнчлэн эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлогод

40

 татвар төлөгч өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө

үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод

2

суутгагч ногдуулан суутган авч , уг хөрөнгийг борлуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор

хүүгийн орлогод

10

 татвар төлөгч өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө

эрх борлуулсны орлогод

30

 суутгагч ногдуулан суутган авч ажлын 7 хоногийн дотор

гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газар өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн

20

Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод: а/.Монгол улсад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан ногдол ашгийн орлого б/.хүүгийн болон батлан даалт гаргасны төлбөр в/.эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, удирдлагын зардалд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого г/.Монгол Улын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого д/.Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого.

20

 суутгагч ногдуулан суутган авч ажлын 7 хоногийн дотор

Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод

10

 татвар төлөгч өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө

Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө:

  • Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын болон Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичгийн /бонд/ хүү
  • газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон, энэ хуулийн 17.1, 17.2.1-т заасан орлого;
  • гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучлалын үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого;
  • 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн нийт ажиллагсдын 2/3 ба түүнээс дээш хувийг хараагүй ажилтан эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлого.
  • Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан ногдол ашиг. /Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар “Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д” гэснийг “Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д” гэж өөрчлөлт оруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого.
  • зээлийн батлан даалтын байгууллагын хуульд заасан үндсэн үйл ажиллагаанаасаа олсон орлого;
  • байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийг борлуулсан орлого.
  • улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого.
  • хадгаламжийн даатгалын сангийн хураамжийн орлого.
  • хөрөнгө оруулалтын сангийн орлого;
  • хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлсний орлого.
  • чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлого;
  • чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад 300.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлого.
  • Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого, сангийн хөрөнгө оруулалтын орлого.

Энэ хуулийн 18.1.2-т заасан албан татвар төлөгч өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон бөгөөд албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг гадаадад шилжүүлэх тохиолдолд мөн хуулийн 17.2.8-д заасан хувиар албан татвараас чөлөөлөгдөнө.


Энэ хуулийн 18.1.6-д заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг болон энэ хуулийн 18.1.8-д заасан бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт, тэдгээрт тавигдах шаардлага, нөхцөлийг Засгийн газар батална.

Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газар батална.

Дор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө:

  • – үр тариа, төмс, хүнсний ногоо
  • сүү
  • жимс жимсгэнэ
  • тэжээлийн ургамал
  • 50-иас дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон албан татварын хөнгөлөлт үзүүлнэ
  • Аж ахуйн нэгжийн гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлэхдээ орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу шийдвэрлэнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, иргэнээс хандивласан нэг сая хүртэлх хэмжээний төгрөгийг ийнхүү хандивласан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн татварын жилд уг аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
  • тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийт орлогод ногдох албан татварыг тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээгээр хөнгөлнө.
  • Аймаг, сумын төв нь нийслэл /Улаанбаатар/ хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.3-т заасан татвар ногдох орлогын албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.

Албан татвар ногдох орлогоос энэ хуульд заасан хасагдах зардлуудыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ. Энэхүү алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд хөрөнгө оруулалтын хугацаатай уялдуулан дэд бүтэц, уул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна.