Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч
- – Монгол Улсын иргэн
- – Гадаадын иргэн
- – Харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна.
Албан татвар төлөгчийг
- – Монгол Улсад байнга оршин суугч
- – Монгол Улсад оршин суугч бус
Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч
- – Монгол Улсад оршин суух байртай
- – Тухайн татварын жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад амьдарсан
- – Гадаад улсад томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагч
Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч
- – Монгол Улсад оршин суух байргүй, тухайн жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суугаагүй хувь хүн
- – Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого
- – Үйл ажиллагааны орлого
- – Хөрөнгийн орлого
- – Хөрөнгө борлуулснаас олсон орлого
- – Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого
- – Урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын буй шагнал
- – Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого
- – Шууд бус орлого
- – Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого-10%
- – Үйл ажиллагааны орлого-10%
- – Хөрөнгийн орлого-10%
- – Үл хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлого-2%
- – Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого-5%
- – Урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын буй шагнал-5%
- – Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого-40%
- – Шууд бус орлого-10%
Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор