Тус хэлтэс нь архив, албан хэрэг хөтлөлтийн ORG-ABC программ ашигладаг.
Албан бичиг төлөвлөлт, боловсруулалтын үйл ажиллагаанд Эрдэнэт и-оффис систем хэрэглэдэг.
Албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн стандартыг мөрдөн, хэлтсийн архивийн дүрэм, албан хэрэг хөтлөлтийн шатанд хэрэг бүрдүүлэх журмын дагуу ажиллаж байна. Байгууллагын хэмжээнд хөтлөгдөх , хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг боловсруулж батлуулсан. Тайлант 2020 онд 2019 оны 448 хадгаламжийн нэгжийг хуудас бүрээр шалгаж, хуваарийн дагуу данс бүртгэлтэй нь тулган хүлээн авч архивын нөхөн бүрдүүлэлт болон байгууллагын архивын ORG-ABC программд оруулсан байна. Үүнд, байнга хадгалах 147 хадгаламжийн нэгж, 70 жил хадгалах 3, түр хадгалах 298 хадгаламжийн нэгж байна. Архивын өрөө тасалгааг агааржуулан байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, тоосыг арчин, температур шалгагч аппаратыг ажиллуулж, хяналт тавьсан. Хадгалах хугацаа дууссан 313 хадгаламжийн нэгжийг ялгаж ББНШКомиссын хурлаар хэлэлцүүлж, устгах бүртгэл үйлдэн Дэнж багийн 20-р сургуулийн уурын зууханд хийж устгав. Архиваас албан зорилгоор, түр ашиглуулахаар 84 хадгаламжийн нэгжийг хэлтсийн албан хаагчдад гарын үсэг зуруулж баталгаажуулсны үндсэнд олгож, буцаан хянаж хүлээн авсан.
2020 оны 10 сард хуваарийн дагуу 2009-2018 оны 62 хадгаламжийн нэгжийг төрийн архивын нөхөн бүрдүүлэлт хийхээр аймгийн архивт шилжүүлэх ажлыг зохион байгуулсан.
2020 онд 1386 бичиг ирснийг хүлээн авч зааврын дагуу бүртгэн, холбогдох ажилтанд шилжүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавин тэмдэглэлийг тухай бүр хөтөлсөн байна. Тус хэлтсээс 1166 албан бичгийг стандартын шаардлагад нийцүүлэн бичиж, боловсруулсан, нийлсэн тэмдэглэл хийж бичиг хэргийн программд бүртгэн, холбогдох газруудад хүргүүлсэн байна.