Баримт бүртгүүлэх заавар

Төлбөрийн баримтыг эцсийн хэрэглээндээ авсан иргэн буюу татвар төлөгч та НӨАТ-ын урамшуулалд хамрагдана. И-баримтад баримтаа бүртгүүлснээр улирал тутам бүртгүүлсэн баримтынхаа үнийн дүнгийн 2%-ийн урамшууллыг буцаан авах, мөн сар бүр сугалаанд оролцож азтан болох боломжтой. Таны худалдан авалт дараах нөхцөлийг хангасан тохиолдолд НӨАТ-ын урамшуулалд хамрагдах боломж үүснэ.

* Татварын нэгдсэн системд холбогдсон борлуулагчаас бараа, үйлчилгээ худалдан авсан байх

* Татварын нэгдсэн системээс баталгаажсан сугалааны дугаарын мэдээлэл агуулсан төлбөрийн баримтыг авсан байх

* Сугалааны тасалбарыг и-баримтад 15 хоногийн дотор бүртгүүлсэн байх

Алхам1: Тухайн баримтаа Ebarimt аппликейшны КАМЕР НЭЭХ цэсрүү орж уншуулсанаар бүртгэгдэнэ.

Алхам2: Ebarimt аппликейшны "Баримт шивэх" цэс рүү орон худалдан авсан баримтынхаа сугалааны дугаар, үнийн дүнг үнэн зөв шивж оруулан "Хадгалах" товч дарсанаар таны баримт бүртгэгдэнэ.

Алхам3: Та баримтаа бүртгүүлсэнээр "Хүлээгдэж буй" төлөвт орон 72 цагийн дотор баталгаажна.