Дараах орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлнө. Үүнд:
- хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж;
- хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого;
- гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээд, иргэнд үзүүлж байгаа тусламж;
- Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз;
- Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээд хоорондоо газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлого;
- нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлого;
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.9-д заасан хувь хүний цалин, нэмэгдэл;
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1.8-д заасан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний гадаад улсад олсон орлого.
Хялбаршуулсан горимын хүсэлт гарган 1 хувиар албан татвар төлж байгаа хувь хүнд дээрх чөлөөлөлтийг үзүүлэхгүй.